Ээлжит бус нэрт “занчилдаан”-ы тов гарлаа

Ээлжит бус чуулганыг энэ сарын 15-ны өдөр товлочихлоо. Г.Занданшатарын удирдах отгон чуулганаар хэд хэдэн сонсгол зохион байгуулахаар зэхсэнийг уншигчид мартаагүй байх. Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, албан тушаалын наймааг илрүүлэх сонсгол нэр дор М.Энхболд тэргүүтэй хотын фракцийн амбицыг дарж, энэ удаагийн сонгуулиар цөөнх болгох бодлого барьсан эрх баригчдын энэ хаврын тоглолтын гол сценари отгон чуулганаар хийгдэнэ гэж байгаа. Гэхдээ өмнөх сонсголуудын үеийн цочирдом фактын араас өнөө хэр юу ч хийж эхлүүлээгүй байгаа тэдэнд өдгөө итгэх нэгэн үлдээгүй гэчихэд буруутахгүй биз. Хууль хяналтынхан үргэлжлүүлэн шалгаж буй гэх жижүүрийн тайлбар нь үнэн гэж сонсогдохгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нийслэлийн газар олголттой холбоотой сонсголыг … Continue reading Ээлжит бус нэрт “занчилдаан”-ы тов гарлаа